Нүүр хуудас Мэдээ, мэдээлэл

ГИШҮҮДИЙН АНХААРАЛД /Итгэмжлэл/

Гишүүн Та Бүх гишүүдийн хуралдаа өөрийн биеэр оролцох боломжгүй бол өөрийгөө бүрэн төлөөлөх этгээдийг бичгээр олгосон итгэмжлэлийн үндсэн дээр тус хуралд оролцуулах, эсхүл хэлэлцэх асуудлын талаарх саналаа урьдчилан санал авах хуудсаар өгч болно. 

Жич: Итгэмжлэлийн загварыг үзнэ үү. 

ХЗХ-ны тухай хуулиас:

32.6.Гишүүн нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас бүх гишүүдийн хуралд биечлэн оролцох боломжгүй бол саналаа бичгээр ирүүлж болно.

32.7.Бүх гишүүдийн хурлын зарыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсэн боловч хуралд ирээгүйгээс үүсэх хариуцлагыг хадгаламж, зээлийн хоршоо, тэргүүлэгчдийн зөвлөл хариуцахгүй.

Иргэний хуулиас:

ДОЛДУГААР БҮЛЭГ
Төлөөлөл

62 дугаар зүйл. Хэлцэлд төлөөлөх

62.1.Хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно.

62.2.Хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийхийг хуулиар хориглосон, эсхүл хэлцлийн шинж чанараас шалтгаалан хэлцэл хийгч заавал биечлэн хийвэл зохих хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болохгүй.

62.3.Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ.

62.4.Төлөөлөгч итгэмжлэлээр эрх олгосон үйл ажиллагааг биечлэн гүйцэтгэх үүрэгтэй.

62.5.Итгэмжлэлд уг үйл ажиллагааг бусдаар гүйцэтгүүлж болохоор заасан, эсхүл итгэмжлэгчийн ашиг сонирхлын үүднээс зайлшгүй шаардлагатай байвал итгэмжлэлийг шилжүүлж болно.

62.6.Шилжүүлсэн итгэмжлэлийн хугацаа үндсэн итгэмжлэлийн хугацаанаас их байж болохгүй. Үндсэн итгэмжлэл дуусгавар болсноор шилжүүлсэн итгэмжлэл нэг адил дуусгавар болно.

62.7.Төлөөлөгч эрхээ бусдад шилжүүлсэн тухай болон итгэмжлэлийг шилжүүлэн авсан этгээдийн талаар төлөөлүүлэгчид мэдэгдэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй бол эрх шилжүүлэн авсан этгээдийн үйл ажиллагаанаас бий болох үр дагаврыг төлөөлөгч хариуцна.