Нүүр хуудас Мэдээ, мэдээлэл

Сонгуульд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах, тавигдах шаардлага

2002 оны 2 дугаар сарын 08 –ны өдрийн Бүх гишүүдийн хурлаар батлав.

2012 оны 03 -р сарын 24 -ний өдрийн БГХ -аар нэмэлт өөрчлөлт оруулав.

СОНГУУЛЬТ АЖИЛТАНД НЭР ДЭВШҮҮЛЭХ, НЭР ДЭВШИГЧИЙГ  СОНГОН ШАЛГАРУУЛАХ, СОНГОХ  ЖУРАМ

4 дүгээр зүйл. Нэр дэвшигчийг сонгон шалгаруулах
4.1.    “Сонгуулийн түр хэсэг” нь  Бүх  гишүүдийн хурал  болохоос 30 хоногийн өмнө нэр дэвшүүлэх, бүртгэх ажиллагааг эхэлсэнээ зарлах бөгөөд хурал  болохоос 7  хоногийн өмнө  нэр  дэвшүүлэх  ажиллагааг хаана. 
4.2.    “Сонгуулийн түр хэсэг” нь нэр дэвшүүлэх ажиллагааг эхлэхээс өмнө сонгон шалгаруулалтанд холбогдох маягтуудыг боловсруулан бэлтгэл ажлаа ханган, нэр дэвшигчдийг хүлээн авах, сонгон шалгаруулалт явуулах газар, цаг хугацааг товлосон байна. 
4.3.    Нэр дэвшигчдийг сонгон шалгаруулах үйл ажиллагаа нь хүний эрх чөлөө, ил тод байдал, шударга ёсыг хангах, хараат бус байх, нууцыг чандлан хадгалах зарчмыг баримтална.
4.4.    Нэр дэвшигчийн дэлгэрэнгүй анкет,  эзэмшсэн боловсролыг нотолсон баримт бичиг, ажил байдлын тодорхойлолт, нэр хүнд бүхий байгууллага, хүмүүсийн батлан даалт зэрэг материалыг бүрдүүлсэн, 30 000 (гучин мянга) төгрөгийн хураамжийг төлсөн, дараах шалгуурыг хангасан хоршооны гишүүн нь нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтанд бүртгүүлнэ:
4.4.1.       хоршооны гишүүн;
4.4.2.       зээл буюу батлан даалтын гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх (өмнө нь байгаагүй, одоо байхгүй);
4.4.3.       ял  шийтгүүлж байгаагүй;
4.4.4.       бакалаврын болон түүнээс дээш зэргийн боловсрол эзэмшсэн;
4.4.5.    дээд боловсролтой, банк, санхүү, хуулийн мэргэжилтэй, эсхүл хоршооны талаар мэдлэг, туршлагатай байх,
4.4.6.       сонгуульт хугацаанд сонгуульт ажилд сэтгэл, цаг заваа гаргах боломжтой;
4.4.7.       25 нас хүрсэн;
4.4.8.       бусад хадгаламж, зээлийн хоршооны гишүүн бус, өрсөлдөгч байгууллагын  удирдлагын алба хашаагүй; 
4.4.9.       шударга ёсыг эрхэмлэдэг, ёс зүйн болон бизнесийн нэр хүнд нь Хоршоог удирдахад харшлахгүй.

4.5    “Сонгуулийн түр хэсэг” нь сонгон шалгаруулалтыг тест, ярилцлагын хэлбэрээр  явуулж,  үнэлгээ өгөх ба сонгон шалгаруулалтыг явуулахаас өмнө тест, ярилцлагын асуулгыг боловсруулж нууцлалыг чандлан хадгална.
4.6    Тэргүүлэгчид, Хяналтын зөвлөл, Зээлийн хорооны сонгуульд тус бүр 10 -аас дээш гишүүн нэрээ дэвшүүлсэн бол сонгон шалгаруулалтыг тест, ярилцлагын хэлбэрээр, 10 -аас доош гишүүн нэрээ дэвшүүлсэн бол ярилцлагын хэлбэрээр явуулж болно.
4.7    Сонгон шалгаруулалтанд хамгийн өндөр оноо авсан эхний 10 гишүүнийг нэр дэвшигч хэмээн хүлээн зөвшөөрнө. Саналын хуудсанд нэр дэвшигчдийн дарааллыг Сонгуулийн түр хэсэгт бүртгүлсэн бүртгэлийн дарааллаар жагсана.
4.8    Оролцогч нь энэ журмын 4.4., 4.6. дугаар зүйлд заасан шалгууруудыг хангаагүй тохиолдолд Бүх гишүүдийн хуралд нэрээ дэвшүүлэх эрхгүй.
4.9    Нэр дэвшүүлэх үйл ажиллагаанд дараах хязгаарыг тогтооно:
4.9.1    Тухайн сонгуулиар эрхийн хугацаа дуусгавар болохгүй сонгуультан ба Гүйцэтгэх албаны ажилтнуудын ойрын  садан  төрөл  (өөрийн өвөг эцэг, эмэг эх, эцэг, эх, эхнэр, нөхөр, ах, эгч, дүү, хүүхэд) нь сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй;
4.9.2    Тухайн сонгуулиар эрхийн хугацаа дуусгавар болохгүй сонгуультан болон Гүйцэтгэх албаны ажилтнууд сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй;
4.9.3    Нэр дэвшигч нь зөвхөн нэг  сонгуульт албан тушаалд нэрээ дэвшүүлнэ.
4.10 Сонгон шалгаруулалтад оролцогч нь нэр дэвших, сонгон шалгаруулалттай  холбогдолтой гомдлоо тухайн шалгалтын дүн гарснаас хойш ажлын 3 өдрийн   дотор “Сонгуулийн түр хэсэг”,  Тэргүүлэгчид буюу Хяналтын  зөвлөлд бичгээр гаргаж болно.
4.11  “Сонгуулийн түр хэсэг”  нь нэр дэвших, сонгон шалгаруулалт, сонгуультай  холбогдон үүссэн маргаантай асуудлаар Тэргүүлэгчид, Хяналтын зөвлөлд санал оруулах эрхтэй.