Нүүр хуудас Мэдээ, мэдээлэл

ХОРШООНЫ УДИРДЛАГЫН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧДИЙГ БҮРТГЭЖ БАЙНА.

ХОРШООНЫ УДИРДЛАГЫН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧДИЙГ БҮРТГЭЖ БАЙНА.

Бүх гишүүдийн ээлжит бус хурлын үеэр  Тэргүүлэгчдийн болон Хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгох ээлжит бус сонгууль явагдана. Гишүүн бүр сонгох, сонгогдох эрхтэй.

Нэр дэвшигчдэд тавигдах шаардлага

  1. Хоршооны гишүүн байх
  2. Дээд боловсролтой, банк, санхүү, хуулийн мэргэжилтэй, эсхүл хоршооны талаар мэдлэг, туршлагатай байх,
  3. Хоршооны бизнесийн нууцад хамаарах мэдээллийг чандлан хадгалах чадвартай байх,
  4. Бусад гишүүдэд үлгэр жишээ болох, ёс зүйн нэр хүнд нь Хоршоог удирдахад харшлахгүй байх,
  5. Шударга ёсыг эрхэмлэх, ашиг сонирхолын зөрчилгүй байх,
  6. Сонгуульт ажилд сэтгэл, цаг заваа гаргах боломжтой байх,
  7. Ял шийтгэлгүй, зээл буюу батлан даалтын гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх,

Нэр дэвшигчдийн бүрдүүлэх материал

  1. Хоршооны гишүүний дэвтэр
  2. Эзэмшсэн боловсролыг нотлох баримт бичгүүд
  3. Дэлгэрэнгүй анкет /хоршооноос авч бөглөх/
  4. Иргэний үнэмлэхний хуулбар
  5. Цээж зураг /1 хувь/

 

Дээрх материалыг бүрдүүлэн хоршооны төв байранд ирж Ажлын хэсэгт бүртгүүлнэ үү.