Нүүр хуудас Зээлийн хүү тооцох

Бизнес төлөвлөгөө хэрхэн гаргах вэ?

Та бизнес төлөвлөгөөгөө хийхдээ хамгийн түрүүнд бизнесийнхээ эдийн засгийн хувьд хэрэгжих боломжийн бүх талыг үнэлсэн тойм, үүний дотор бизнесийн хэтийн төлвийн тодорхойлолт, шинжилгээг бичих хэрэгтэй.  Энэ зөвлөгөөг бизнес эхлэхэд анхаарвал зохих хамгийн чухал арван хоёр хэсэг болгон хуваасан тул та бизнес төлөвлөгөөгөө энэхүү загварын дагуу хийж болно. Бизнес төлөвлөгөө нь бизнесийн хэмжээнээс хамаарах хашир, хэрсүү аж ахуй эрхлэгч болгоны хийдэг алхам юм. 
Энэ алхмыг алгасах нь маш их байдаг. Танд загвар өгөх замаар энэ алхмыг дөхөмтэй болгож байна.

Бизнес төлөвлөгөө олон янзын хэлбэртэй байдаг.

Номын сан, дэлгүүрүүдэд бизнес төлөвлөгөөний загварууд бүхий ном байдаг. Гэвч энэ зөвлөгөө нь бизнес төлөвлөгөө хийж эхлэхэд нилээдгүй тус болох байхаа. Дараа нь та өөрийн аж ахуйд хамгийн сайн тохирох бизнес төлөвлөгөө хийхээр шат ахиж болно.
Бизнес эхэлж буй олон аж ахуй эрхлэгчид бизнес төлөвлөгөөгөө бичих дургүй байдгийг мэдэх хэрэгтэй.

Яагаад бизнес төлөвлөгөө хийдэг вэ?

"Таны бизнес амжилттай байгаа үед боломжтой бол өмч хөрөнгө худалдан авах талаар бод."
Таны бизнес төлөвлөгөө олон талаар ашигтай байна. Энэхүү үнэт хэрэгслийг алгасахгүй байх зарим шалтгааныг энд дурдав.
-Юуны өмнө энэ нь холбогдох мэдээлэл, шинжилгээг ашиглан таны зорилгыг тодорхойлж, тодруулна.
-Ta зээлдүүлэгч, хөрөнгө оруулагч, банк зэрэг чухал хувь хүн байгууллагатай харилцахдаа үүнийг өөрийгөө ойлгуулах хэрэгсэл болгон ашиглаж болно.
-Хүмүүсээс, үүний дотор танд үнэлж баршгүй зөвлөлгөөг үнэгүй өгч чадах, таны эхлэх гэж буй бизнесийн салбарын хүмүүсээс санал, зөвлөлгөө хүсэхдээ энэ төлөвлөгөөг ашиглаж болно. Олон аж ахуй эрхлэгчид их цаг, ажил хэмнэж өгч чадах мэргэжилтний санал бодлыг авахгүйгээр өөрийнхөөрөө зүтгэдэг. Энэ нь амьдралд шаардлагагүй бэрхшээлүүдийг үүсгэдэг.
-Таны бизнес төлөвлөгөө таны төлөвлөлтийн явц дахь алдаа дутагдлыг илрүүлж чадна.

Бизнес төлөвлөгөө хийхдээ юунаас зайлсхийх хэрэгтэй вэ?

Хэтийн, ирээдүйн төлөвлөлтөд зарим ухаалаг хязгаарлалт тавь. (Хэтийн гэдэг нь нэг жилээс илүү хугацааг хэлнэ.) Ойрын зорилгоо баримтлах нь илүү сайн бөгөөд бизнесийн явцад төлөвлөгөөгөө өөрчил. 
Хэтийн төлөвлөлт утгагүй болох нь олонтаа, учир нь таны бизнесийн мөн чанар анхны ойлголтоосоо өөр болж болдог.

Өөдрөг үзлээс зайлсхий. Үнэн хэрэгтээ өөдрөг үзлийг багасгахын тулд шаардагдах капитал, цаг хугацаа, борлуулалт, ашгийг урьдчилан тооцохдоо багаар тооц. Цөөхөн бизнес төлөвлөгөө хэр их мөнгө, цаг хугацаа шаардагдахыг зөв урьдчилан тооцсон байдаг.

Таны бизнест бэрхшээл тохиолдох үед ямар стратеги баримтлахаа бичих хэрэгтэй.

Асуудлыг тайлбарлахдаа энгийн хэллэг хэрэглэ. Уншиж ойлгоход хялбар болго.

Бизнесийнхээ өвөрмөц шинж буюу патентжуулсан нээлтэнд ч бүү найд. 

Сайн нээлттэй бизнес эхэлсэн хүмүүс дандаа амжилт олдоггүй, харин сайн эдийн засагтай бол амжилт олдог.

Та төлөвлөгөөндөө засаж оруулж болох зарим сэдвийг энд дурдав:

-Эрхэм зорилгын мэдэгдэл: Энэ нь танай бизнесийн зорилго, зорилтын товч тойм юм.

-Хүмүүс: Таны амжилтын хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг бол та өөрөө юм. 
Та урьд өмнөх туршлагаа шинэ бизнестээ хэрхэн хэрэглэх талаар төвлөрөн бич. Өөрийнхөө болон энэ бизнесийг эхлэхэд оролцох хүн бүрийн товч намтрыг бэлд. Баримтанд тулгуурла. Хэтрүүлгээс зайлсхий. Таны бизнес төлөвлөгөөний энэхүү хэсгийг зээлдүүлэгч, хөрөнгө оруулагч, борлуулагч зэрэг тантай холбоотой хүмүүс маш анхааралтай унших болно. 

Гэхдээ та өөрөө хийж чадахгүй зүйлээ хийж чадна гэж болохгүй. Хэрэв танд нэг гол үүргээ гүйцэтгэх чадвар байхгүй бол үүнийг бизнес төлөвлөгөөндөө оруул. Жишээ нь хэрэв та ажилтнуудаа сургах чадваргүй бол, энэхүү дутагдлаа яаж нөхөхөө тайлбарла. Та төлөвлөгөөндөө түнш нэмж оруулах буюу танд байхгүй чадварыг хангах гол ажилтнуудыг хөлслөхөөр төлөвлөж болно. Оруулахаар төлөвлөж буй бүх удирдах хүмүүсийн намтрыг оруул.

-Танай бизнесийн танилцуулга: Хийх гэж буй бизнесээ тодорхойл. Мөн үүнийгээ хэрхэн төлөвлөж байгаагаа тодорхойл. Та үйлчлэх гэж буй зах зээлдээ төвлөрөхийг хичээ.

-Эдийн засгийн үнэлгээ: Танай бизнесийн орох гэж байгаа эдийн засгийн орчны бүрэн үнэлгээг оруул. Бизнес төлөвлөгөөндөө ашиглах гэж байгаа тохируулагч агентлагууд болон хүн ам зүйн мэдээ танай бизнестэй ямар холбоотойг тайлбарла. Тохиромжтой бол орон нутгийн төлөвлөлтийн хэлтсүүдэд байдаг хүн ам зүйн судалгаа болон хүмүүсийн хөл хөдөлгөөний талаархи мэдээллийг оруул.

-Мөнгөн гүйлгээний тайлан: Танд шаардагдах капиталыг нэгтгэсэн нэг жилийн мөнгөн гүйлгээг оруул Ямар бэрхшээл гарах, асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр төлөвлөж байгаа тухай дүгнэлтээ оруул.

-Маркетингийн төлөвлөгөө, өргөжүүлэх төлөвлөгөөгөө оруул.

Сайн бизнес төлөвлөгөө хийх таван алхам
1.Өөрийн бизнесийн үндсэн ойлголтыг тодорхойл.
2.Таны бизнесийн ойлголтын хэрэгжих боломж, онцгой шинжийн талаар олж чадах бүх мэдээллийг цуглуул.
З.Эмхэтгэн нэгтгэсэн мэдээлэл дээрээ үндэслэн ойлголтоо тодорхойлж тодруул.
4.Бизнесийнхээ онцгой шинжийг тоймло. "Юу, хаана, яагаад, яаж" гэсэн хандлага хэрэглэх нь ашигтай.
5.Төлөвлөгөөгөө анхаарал татах хэлбэрт оруулбал танд төвлөрөх, мөн чанарыг ойлгоход туслах төдийгүй, таны хувьд маш чухал бизнесийн харилцаанд ашиглах үнэт хэрэгсэл болно.

Таны төлөвлөгөөнд бизнесийг амжилттай болгоход шаардлагатай дараахь хүчин зүйлс орсон эсэхийг шалга.
-Эрүүл бизнесийн ойлголт. Аж ахуй эрхлэгчдийн хийдэг хамгийн түгээмэл ганц алдаа бол эхлэхдээ зөв бизнес сонгодоггүйд оршино. Хэтийн бизнесийнхээ талаар мэдэж авах хамгийн сайн арга бол өөрийн бизнесээ эхлэхээс өмнө энэ салбартаа өөр компанид ажиллах явдал юм. Сайн бизнесийн тухай таны ойлголт, бодит байдлын хооронд их зөрөө байж болно.

-Зах зээлээ ойлгох.Ойлголтоо турших нэг сайн арга бол эхлэхээсээ өмнө бүтээгдэхүүн буюу үйлчилгээгээ борлуулж турших явдал юм. Та өөрийгөө дэлхий даяар цаасан шувуу нисгэгчдийн төсөөллийг эзэмдэх гайхамшигт цаасан шувуутай гэж бодож байна уу? Тэгвэл та эхлээд хэдийг гараараа хийгээд борлуулах гээд үз.

-Эрүүл, өсөж буй тогтвортой салбар. Нисэх онгоц, автомашин зэрэг бүх үеийн агуу их нээлтүүдийн зарим нь эдгээр агуу дэвшлийг ашиглахыг оролдсон олон хүнд эдийн засгийн үр ашгаа өгөөгүй гэдгийг сана. Жишээ нь Вилбер Райт анхны онгоцыг нисгэснээс хойших бүх агаарын тээврийн хуримтлагдсан ашиг тэгээс бага юм. (Агаарын тээврийн алдагдал ашгаасаа их байсаар ирсэн.) Амжилт олохын тулд хүн төрөлхтний хувьд агуу их нээлт буюу дэвшлийг авчирсан бизнес олох шаардлагагүй. Харин агуу их эдийн засагтай бизнесийг олсон хүмүүс л амжилтанд хүрдэг.

-Чадварлаг менежмент. Өөрийн дуртай, бахаддаг, ёс зүйн сайн чанартай, таны чадварыг нөхөх, танаас ухаантай хүмүүсийг хай. Танд байхгүй чадварыг эзэмшсэн хүмүүсийг ажилд авахаар төлөвлө. Өөрийн өвөрмөц чадварыг тодорхойлж, таны сул талыг давуу тал болгох өөр хүмүүсийг хай.

-Чадварлаг санхүүгийн хяналт. Та нягтлан бодох бүртгэл, компьютерийн программ хангамж, мөнгөн гүйлгээний менежментээр мэргэжихийн чухлыг сүүлд олж мэдэх болно. Ихэнх аж ахуйн эрхлэгчид нягтлан бодох бүртгэлийн боловсрол мэргэжилгүй байдаг бөгөөд эдгээр чадварыг сурахын тулд сургуульд дахин явах ёстой болдог. Та оноо хэрхэн өгдгийг нь мэдэхгүй байж, тоглоомын бооцоонд хамаг мөнгөө тавих уу? Хүмүүс бизнест үргэлж ийм алдаа хийдэг.