Нүүр хуудас Мэдээ, мэдээлэл

“МОНГОЛЫН ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛИЙН ХОРШООНЫ САЛБАРЫН ХӨГЖИЛ, ЦААШДЫН ХАНДЛАГА“ СЭДЭВТ ОЮУТНЫ ШИЛДЭГ ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ


 
Монголын анхны хадгаламж, зээлийн “Монкорд” хоршоо үүсгэн байгуулагдсаны  20 жилийн ойг тохиолдуулан тус хоршооноос санаачлан анх удаа оюутнуудын дунд энэхүү шилдэг илтгэлийн уралдааныг зохион байгуулж байна.

ЗОРИЛГО: ОЮУТНУУДЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНИЙ БҮТЭЭЛЧ ХАНДЛАГЫГ ДЭМЖИН УРАМШУУЛАХ ЗАМААР ОЛОН УЛСАД 170 ОРЧИМ ЖИЛИЙН ХӨГЖЛИЙН ТҮҮХТЭЙ ХЗХ-НЫ САЛБАР МОНГОЛ УЛСАД ХЭРХЭН ХӨГЖИЖ БУЙГ ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСТЭЙ СУДЛАН ТОДОРХОЙЛЖ, ТУС САЛБАРЫН ЦААШДЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХАД ОРШИНО.

ХАМРАХ ХҮРЭЭ: Эдийн засаг, Бизнес, Банк санхүү, Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр суралцаж буй бакалаврын ангийн оюутнууд оролцоно.
 
БҮРТГЭЛ БА ЗОХИОН БАЙГУУЛАЛТ: Илтгэлийн уралдаан 2 үе шаттай явагдана. Оролцогчдын тоонд хязгаар тавигдахгүй. Хамтран илтгэгч 1-с ихгүй байна.

1-р үе шат: Илтгэлийг 11-р сарын 01-ээс 09-ний хооронд цахим хэлбэрээр moncord1996@gmail.com хоршооны имэйл хаягаар ирүүлнэ. Илтгэлүүдийг шүүгчийн бүрэлдэхүүн уншиж танилцаад шилдэг 10 илтгэлийг дараагийн шатанд шалгаруулна. 11-р сарын 11-ний өдөр шалгарсан илтгэлүүдийн оюутнуудтай холбоо барьж мэдэгдэнэ.

2-р үе шат: 11-р сарын 13-ний өдөр 2-р шатанд шалгарсан 10 илтгэлийг хэлэлцүүлж шалгаруулна. Хэлэлцүүлэх илтгэлийг Power Point, Adobe Acrobat зэрэг програм хангамжийг ашиглан бэлтгэх бөгөөд 10 минутанд багтаан танилцуулна. Асуулт, хариулт 5 минут үргэлжилнэ.

Илтгэлд тавигдах үндсэн шаардлага:
•    Илтгэл нь уралдааны ерөнхий сэдвийн дор агуулгатай байх, эсвэл дэд сэдвүүд өгөх
•    Илтгэлийн судалгааны обьект нь зөвхөн ХЗХ байх,
•    Илтгэл нь эрдэм шинжилгээний ажлын удирдагчтай байх
•    ХЗХ-ны салбарыг судалгаа, шинжилгээний арга зүйд тулгуурлан судалсан байх,
•    Салбарын цаашдын хандлагыг тодорхойлохдоо түүнийг шийдвэрлэх арга замыг нэгтгэн тодорхойлсон байх,
•    Зохиогчийн эрхийн зөрчилгүй, бусдын санааг давтахгүй байх,
•    Санаагаа илэрхийлэх болон илтгэх ур чадвартай байх,
•    Илтгэл нь шинжлэх ухааны найруулга, хэллэг нэр томьёоны хувьд ойлгомжтой, цэгцтэй байх
•    Ашигласан материалын жагсаалтыг хавсаргасан байх,
 
•    Илтгэлийн бичвэрт тавигдах шаардлага
-    Microsoft Office Word програм дээр бичигдсэн “*.doc”, “*.docх’’ өргөтгөлтэй Unicode ашиглан Arial фондоор 12pt үсгийн хэмжээтэй,
-    Түлхүүр үг, удирдтгал, үндсэн хэсэг, дүгнэлт, ашигласан матераилын жагсаалтыг оролцуулан A4 хэмжээтэй 8-10 хуудсанд багтаасан байна.

ШАГНАЛ УРАМШУУЛАЛ:
•    1-р байр:       1 - Өргөмжлөл, мөнгөн шагнал 300,0 мянган төгрөг
•    2-р байр:       1 - Өргөмжлөл, мөнгөн шагнал 200,0 мянган төгрөг
•    3-р байр:       1 - Өргөмжлөл, мөнгөн шагнал 100,0 мянган төгрөг
•    Тусгай байр: 1 –Өргөмжлөл, мөнгөн шагнал 50,0 мянган төгрөг

ШҮҮГЧДИЙН БҮРЭЛДЭХҮҮН:
“Монкорд” ХЗХ-ны тэргүүлэгчдийн зөвлөлийн төлөөлөл болон эрдмийн зэрэг цолтой ахмад гишүүдийн төлөөллөөс бүрдсэн шүүгчид эцсийн шалгаруулалтыг хараат бус байдлаар хэлэлцэн шийдвэрлэнэ.

Холбогдох хаяг: “Монкорд” ХЗХ-ны зохион байгуулах комисс, Утас: 99116526, 313699, 319539 И-мэйл хаяг: moncord1996@gmail.com

Тэмцээний удирдамжийг файл хэлбэрээр татах бол энд дарна уу.