Нүүр хуудас Мэдээ, мэдээлэл

Хоршооны Бүх гишүүдийн ээлжит хурал амжилттай болж өнгөрлөө

   Хоршооны Бүх гишүүдийн ээлжит хурал 2016 оны 01-р сарын 30-ны өдөр боллоо.

         Тус хурлаар Хоршооны өнгөрсөн оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан мөн Тэргүүлэгчдийн Зөвлөлийн, Хяналтын зөвлөлийн, Зээлийн хорооны тайлангуудыг тайлагнаж   гишүүдээр хэлэлцүүлэн баталлаа.

         Гишүүд Хоршооны Хадгаламжийн болон зээлийн үйл ажиллагааны шинэчилсэн бодлого, 2016 оны төсвийг хэлэлцэн батлаж амжилттай хуралдаж өнгөрлөө.