Нүүр хуудас Мэдээ, мэдээлэл

“Гишүүдийн нээлттэй хаалга”-ны өдөрлөг амжилттай болж өнгөрлөө

       2015 оны 3-р сард болсон БГХ-р шинээр сонгогдсон Тэргүүлэгчдийн зөвлөлөөс гишүүдэд ил тод нээлттэй байх зарчмыг хангаж ажиллах, гишүүдтэй мэдээлэл, санал бодлоо харилцан солилцох зорилгоор “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн юм.

       Энэ хүрээнд “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг хоршооныхоо “Гишүүд хөгжлийн төв”-д 2015 оны 11-р сарын 26-наас 29- ний өдрийг дуустал сонгуультан, гүйцэтгэх албаны ажилтнууд 4 өдрийн турш, өдөрт 3 хуваариар гишүүдээ хүлээн авч, нийт 400 гаруй гишүүдтэй санал солилцож, идэвхтэй оролцлоо.

       Тус өдөрлөгийн хүрээнд Тэргүүлэгчдийн зөвлөлийн үйл ажиллагаа, гаргасан шийдвэрийн танилцуулга, цаашид баримтлах бодлогын шинэчлэлийн үндсэн чиглэл-“2020”, 3-р улирын байдлаарх гүйцэтгэх албаны үйл ажиллагаа, санхүүгийн тайлан мэдээлэл, тайлбар, цаашид авч хэрэгжүүлэх хадгаламжийн шинэ бүтээгдэхүүний талаарх танилцуулга, мөн бизнес эрхлэгчдийн клубын /БЭК/ танилцуулга, мэдээлэл хүргэгдэж, оролцсон гишүүд өөрсдийн сонирхсон асуултандаа хариулт авч, санал бодлоо харилцан солилцлоо.

       Мөн өдөрлөгийн үеэр гишүүдийн шинэчилсэн бүртгэл явагдсанаас гадна Бизнес эрхлэгчдийн клубын зарим гишүүдийн бизнесийн танилцуулга, сурталчилгаа, бүтээгдэхүүний дээжийн борлуулалт явагдаж, тус клубын гишүүдийн хүрээ улам бүр өргөжих үндэс тавигдлаа.