Нүүр хуудас Мэдээ, мэдээлэл

"БЯЦХАН ЗӨГИЙ" ХАМТЫН АЖИЛЛАГАА

Манай хоршоо 2015 оны 05-р сарын 26 -нд Архангай аймгийн Өгийнуур сумын "Өгийн мандал" ХЗХ -той "хамтын ажиллагааны илэрхийлэл" бичиг үйлдэж "Бяцхан зөгий" хадгаламжийн бүтээгдэхүүнийг ашиглуулах лицензийн гэрээ байгуулсан тухай та бүхэндээ мэдээлж байгаадаа баяртай байна.

                                                 

2014 онд Хэнтий аймгийн Биндэр сумын улсын шилдэг "Сүлдэт-Өндөр" ХЗХ ирээдүй хойч үеэ ажилч зөгий шиг бага багаар хуримтлуулж сургахаар "Бяцхан зөгий" -д нэгдэж Азийн нэрийн хуудас болсон хүүхдийн хадгаламжийн бүтээгдэхүүнийг Монголдоо нэвтрүүлсэн 2 дахь ХЗХ болсон бол 2015 онд Архангай аймгийн Өгийнуур сумын улсын шилдэг "Өгийн мандал" ХЗХ "Бяцхан зөгий"-д нэгдсэн 3 дахь ХЗХ боллоо.