Нүүр хуудас Манай үйлчилгээ Төсөл хөтөлбөр

БИЧИЛ БИЗНЕСИЙГ ДЭМЖИХ НИЙСЛЭЛИЙН ХӨТӨЛБӨР

2014 оны 05-р сарын 26-ны өдрийн НИТХ-ын 17/16 тоот тогтоол “Бичил Бизнесийг дэмжих ядуурлыг бууруулах Нийслэлийн хөтөлбөр”

Хөтөлбөрийн зорилго:

Нийслэлийн иргэдийн бичил бизнесийг дэмжих замаар хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж өрхийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх

Авч хэрэгжүүлэх арга хэмжээ:

1. Бичил зээл олгох арга хэмжээ

            Хадгаламж зээлийн хоршоодоор дамжуулан Нийслэлийн сангаас

            хөнгөлөлттэй зээл олгох

2. Иргэдийг чадавхжуулах сургалтад хамруулах

3. Хөтөлбөрт хамрагдсан иргэдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг төрийн болон орон нутгийн өмчийн                       хөрөнгөөр холбогдох журмын дагуу нэн тэргүүнд худалдан авах

4. Хөтөлбөрт хамрагдсан иргэдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах боломжийг бүрдүүлэх

 

Манай хоршооны хөнгөлөлттэй зээл олгож байгаа хороод:

                                                Баянгол дүүрэг - 1,2,3,4,20-р хороо

                                                Сонгинохайрхан дүүрэг - 2,15,16,28-р хороо

                                                Чингэлтэй дүүрэг – 6-р хороо

                                                Хан-Уул дүүрэг – 11-р хороо

                                                Баянзүрх дүүрэг – 8-р хороо

 

Бичил бизнесийн зээлийн үндсэн нөхцөл

• Зээлийн хүү: сарын 1.2 % буюу жилд  14.4 % хүртэл

• Зээлийн хугацаа:  24 сар хүртэл

• Зээлийн дээд хэмжээ: 5 сая төгрөг

• Зориулалт: Шинэ бизнес /үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа/ эрхлэх болон эрхэлж буй бизнестээ өргөжүүлэх

• Бусад: Барьцаа хөрөнгөтэй байх