Нүүр хуудас Мэдээ мэдээлэл

  • ГИШҮҮДИЙН АНХААРАЛД /Итгэмжлэл/

    2019-03-13

    Гишүүн Та Бүх гишүүдийн хуралдаа өөрийн биеэр оролцох боломжгүй бол өөрийгөө бүрэн төлөөлөх этгээдийг бичгээр олгосон итгэмжлэлийн үндсэн дээр тус хуралд оролцуулах, эсхүл хэлэлцэх асуудлын талаарх саналаа урьдчилан санал авах хуудсаар өгч болно. 

    Жич: Итгэмжлэлийн загварыг үзнэ үү. 

    ХЗХ-ны тухай хуулиас:

    32.6.Гишүүн нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас бүх гишүүдийн хуралд биечлэн оролцох боломжгүй бол саналаа бичгээр ирүүлж болно.

    32.7.Бүх гишүүдийн хурлын зарыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсэн боловч хуралд ирээгүйгээс үүсэх хариуцлагыг хадгаламж, зээлийн хоршоо, тэргүүлэгчдийн зөвлөл хариуцахгүй.

    Иргэний хуулиас:

    ДОЛДУГААР БҮЛЭГ
    Төлөөлөл

    62 дугаар зүйл. Хэлцэлд төлөөлөх

    62.1.Хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно.

    62.2.Хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийхийг хуулиар хориглосон, эсхүл хэлцлийн шинж чанараас шалтгаалан хэлцэл хийгч заавал биечлэн хийвэл зохих хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болохгүй.

    62.3.Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ.

    62.4.Төлөөлөгч итгэмжлэлээр эрх олгосон үйл ажиллагааг биечлэн гүйцэтгэх үүрэгтэй.

    62.5.Итгэмжлэлд уг үйл ажиллагааг бусдаар гүйцэтгүүлж болохоор заасан, эсхүл итгэмжлэгчийн ашиг сонирхлын үүднээс зайлшгүй шаардлагатай байвал итгэмжлэлийг шилжүүлж болно.

    62.6.Шилжүүлсэн итгэмжлэлийн хугацаа үндсэн итгэмжлэлийн хугацаанаас их байж болохгүй. Үндсэн итгэмжлэл дуусгавар болсноор шилжүүлсэн итгэмжлэл нэг адил дуусгавар болно.

    62.7.Төлөөлөгч эрхээ бусдад шилжүүлсэн тухай болон итгэмжлэлийг шилжүүлэн авсан этгээдийн талаар төлөөлүүлэгчид мэдэгдэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй бол эрх шилжүүлэн авсан этгээдийн үйл ажиллагаанаас бий болох үр дагаврыг төлөөлөгч хариуцна.

    Дэлгэрэнгүй
  • Сонгуульд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах, тавигдах шаардлага

    2019-03-11

    2002 оны 2 дугаар сарын 08 –ны өдрийн Бүх гишүүдийн хурлаар батлав.

    2012 оны 03 -р сарын 24 -ний өдрийн БГХ -аар нэмэлт өөрчлөлт оруулав.

    СОНГУУЛЬТ АЖИЛТАНД НЭР ДЭВШҮҮЛЭХ, НЭР ДЭВШИГЧИЙГ  СОНГОН ШАЛГАРУУЛАХ, СОНГОХ  ЖУРАМ

    4 дүгээр зүйл. Нэр дэвшигчийг сонгон шалгаруулах
    4.1.    “Сонгуулийн түр хэсэг” нь  Бүх  гишүүдийн хурал  болохоос 30 хоногийн өмнө нэр дэвшүүлэх, бүртгэх ажиллагааг эхэлсэнээ зарлах бөгөөд хурал  болохоос 7  хоногийн өмнө  нэр  дэвшүүлэх  ажиллагааг хаана. 
    4.2.    “Сонгуулийн түр хэсэг” нь нэр дэвшүүлэх ажиллагааг эхлэхээс өмнө сонгон шалгаруулалтанд холбогдох маягтуудыг боловсруулан бэлтгэл ажлаа ханган, нэр дэвшигчдийг хүлээн авах, сонгон шалгаруулалт явуулах газар, цаг хугацааг товлосон байна. 
    4.3.    Нэр дэвшигчдийг сонгон шалгаруулах үйл ажиллагаа нь хүний эрх чөлөө, ил тод байдал, шударга ёсыг хангах, хараат бус байх, нууцыг чандлан хадгалах зарчмыг баримтална.
    4.4.    Нэр дэвшигчийн дэлгэрэнгүй анкет,  эзэмшсэн боловсролыг нотолсон баримт бичиг, ажил байдлын тодорхойлолт, нэр хүнд бүхий байгууллага, хүмүүсийн батлан даалт зэрэг материалыг бүрдүүлсэн, 30 000 (гучин мянга) төгрөгийн хураамжийг төлсөн, дараах шалгуурыг хангасан хоршооны гишүүн нь нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтанд бүртгүүлнэ:
    4.4.1.       хоршооны гишүүн;
    4.4.2.       зээл буюу батлан даалтын гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх (өмнө нь байгаагүй, одоо байхгүй);
    4.4.3.       ял  шийтгүүлж байгаагүй;
    4.4.4.       бакалаврын болон түүнээс дээш зэргийн боловсрол эзэмшсэн;
    4.4.5.    дээд боловсролтой, банк, санхүү, хуулийн мэргэжилтэй, эсхүл хоршооны талаар мэдлэг, туршлагатай байх,
    4.4.6.       сонгуульт хугацаанд сонгуульт ажилд сэтгэл, цаг заваа гаргах боломжтой;
    4.4.7.       25 нас хүрсэн;
    4.4.8.       бусад хадгаламж, зээлийн хоршооны гишүүн бус, өрсөлдөгч байгууллагын  удирдлагын алба хашаагүй; 
    4.4.9.       шударга ёсыг эрхэмлэдэг, ёс зүйн болон бизнесийн нэр хүнд нь Хоршоог удирдахад харшлахгүй.

    4.5    “Сонгуулийн түр хэсэг” нь сонгон шалгаруулалтыг тест, ярилцлагын хэлбэрээр  явуулж,  үнэлгээ өгөх ба сонгон шалгаруулалтыг явуулахаас өмнө тест, ярилцлагын асуулгыг боловсруулж нууцлалыг чандлан хадгална.
    4.6    Тэргүүлэгчид, Хяналтын зөвлөл, Зээлийн хорооны сонгуульд тус бүр 10 -аас дээш гишүүн нэрээ дэвшүүлсэн бол сонгон шалгаруулалтыг тест, ярилцлагын хэлбэрээр, 10 -аас доош гишүүн нэрээ дэвшүүлсэн бол ярилцлагын хэлбэрээр явуулж болно.
    4.7    Сонгон шалгаруулалтанд хамгийн өндөр оноо авсан эхний 10 гишүүнийг нэр дэвшигч хэмээн хүлээн зөвшөөрнө. Саналын хуудсанд нэр дэвшигчдийн дарааллыг Сонгуулийн түр хэсэгт бүртгүлсэн бүртгэлийн дарааллаар жагсана.
    4.8    Оролцогч нь энэ журмын 4.4., 4.6. дугаар зүйлд заасан шалгууруудыг хангаагүй тохиолдолд Бүх гишүүдийн хуралд нэрээ дэвшүүлэх эрхгүй.
    4.9    Нэр дэвшүүлэх үйл ажиллагаанд дараах хязгаарыг тогтооно:
    4.9.1    Тухайн сонгуулиар эрхийн хугацаа дуусгавар болохгүй сонгуультан ба Гүйцэтгэх албаны ажилтнуудын ойрын  садан  төрөл  (өөрийн өвөг эцэг, эмэг эх, эцэг, эх, эхнэр, нөхөр, ах, эгч, дүү, хүүхэд) нь сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй;
    4.9.2    Тухайн сонгуулиар эрхийн хугацаа дуусгавар болохгүй сонгуультан болон Гүйцэтгэх албаны ажилтнууд сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй;
    4.9.3    Нэр дэвшигч нь зөвхөн нэг  сонгуульт албан тушаалд нэрээ дэвшүүлнэ.
    4.10 Сонгон шалгаруулалтад оролцогч нь нэр дэвших, сонгон шалгаруулалттай  холбогдолтой гомдлоо тухайн шалгалтын дүн гарснаас хойш ажлын 3 өдрийн   дотор “Сонгуулийн түр хэсэг”,  Тэргүүлэгчид буюу Хяналтын  зөвлөлд бичгээр гаргаж болно.
    4.11  “Сонгуулийн түр хэсэг”  нь нэр дэвших, сонгон шалгаруулалт, сонгуультай  холбогдон үүссэн маргаантай асуудлаар Тэргүүлэгчид, Хяналтын зөвлөлд санал оруулах эрхтэй.
     

    Дэлгэрэнгүй
  • СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

    2019-03-09

    Монкорд ХЗХ-ны удирдлагын сонгуульд нэр дэвших гишүүд дараах материалыг бүрдүүлнэ.

    Үүнд: 

    1. Анкет  /холбоосоор татаж авч бөглөн Сонгуулийн түр хэсэгт цаасаар, мөн moncordcu@gmail.com хаягаар давхар илгээнэ./                             
    2. Хоршооны гишүүний дэвтрийн хуулбар                                              
    3. Иргэний үнэмлэхийн хуулбар                                        
    4. Нэр дэвшигчийн боловсролын гэрчилгээ, мэргэжил, мэргэшил, ур чадварыг тодорхойлох мэргэжлийн диплом, үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 
    5. Нэр дэвшигчийн ажил эрхлэлтийг нотлох зохих байгууллагын тодорхойлолт 
    6. "Сонгуулийн түр хэсэг"-ээс  шаардлагатай гэж үзсэн бусад баримт бичиг                                           

    Сонгуулийн түр хэсэг

    Дэлгэрэнгүй
  • “МОНКОРД” ХЗХ-НЫ НИЙТ ГИШҮҮДИЙН АНХААРАЛД

    2019-03-06

    БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРЛЫН ЗАР

    “Монкорд” ХЗХ-ны Бүх гишүүдийн ээлжит бус хурал 2019 оны 3-р сарын 23-ны Бямба гаригт “Хүүхдийн Урлан Бүтээх Төв”-ийн хурлын зааланд 10.00 цагаас болно. Гишүүн бүр идэвхитэй оролцоно уу.

    Хурлаар хэлэлцэх асуудлууд:

    1. СЗХ-ны хяналт, шалгалтын дүнгийн мэдээлэл
    2. Нөхцөл байдлын талаарх мэдээлэл
    3. Хоршооны сэргээн босголтын стратеги  
    4. Тусгай зөвшөөрлийг сунгуулахыг дэмжих тухай
    5. Тэргүүлэгчдийн болон Хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинээр сонгох сонгууль

    Жич: Гишүүд хуралд ирэхдээ иргэний үнэмлэхтэйгээ ирнэ үү.

    Зохион байгуулах ажлын хэсэг

    Дэлгэрэнгүй
  • “МОНКОРД” ХЗХ-НЫ УДИРДЛАГЫН СОНГУУЛЬД НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭХ ГИШҮҮДИЙН АНХААРАЛД

    2019-03-06

    1. Хууль, дүрмийн дагуу бүрдүүлэх материалыг зурган хэлбэрт оруулан /*.pdf , *.jpeg өргөтгөлтэй файлаар / заасан хугацаанаас өмнө moncordcu@gmail.com хаягаар заавал ирүүлнэ.

    2. Цахимаар /имэйлээр/ илгээсэн материалыг мөн цаасан хэлбэрээр өөрийн биеэр Сонгуулийн түр хэсэгт хүлээлгэн өгч баталгаажуулна.

    Жич: Бүрдүүлэх материалын жагсаалт, бөглөх анкетын загварыг www.moncord.mn веб хуудаснаас авч ашиглана уу.

    СОНГУУЛИЙН ТҮР ХЭСЭГ

    Дэлгэрэнгүй
  • НИЙТ ГИШҮҮДИЙН АНХААРАЛД

    2019-03-06

    “Монкорд” ХЗХ-ны Бүх гишүүдийн ээлжит бус хурал 2019 оны 3 дугаар сарын 23 ний өдөр хуралдахаар товлогдсон тул тус хурлаар хоршооны удирдлагыг /Тэргүүлэгчдийн зөвлөлд 5 гишүүн, Хяналтын хороонд 3 гишүүнийг/ шинээр сонгох сонгууль явагдана.

    Иймд тус сонгуульд нэрээ дэвшүүлэх гишүүд хзх-ны тухай хууль, хоршооны дүрэм, сонгуулийн журамд заасны дагуу холбогдох баримт бичгүүдийг бүрдүүлэн сонгуулийн түр хэсэгт өөрийн биеэр ирж бүртгүүлэнэ үү.

    Жич: хоршооны www.moncord.mn сайтанд дээрхи баримт бичгүүдийг  татаж ашиглах хэлбэрээр байршуулах болно.

    Сонгуулийн Түр Хэсэг

    Дэлгэрэнгүй